Бидний тухай Захирлын мэндчилгээ

Клаймакс Интернэшнл ХХК-ийн цахим хуудсанд зочилж байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, их бүтээн байгуулалт, эрүүл энхийг хүсье.
Монгол улсад маань бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ хөгжил цэцэглэлтэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд нийлүүлэх нь чухал юм. Манай компани хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, ашиг сонирхолд нийцсэн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн бараа, ажил үйлчилгээг цогц байдлаар зах зээлд нийлүүлэх зорилготойгоор ажилладаг.
Клаймакс Интернэшнл ХХК-ийн хамт олон барилгын материал, хүнс, багаж тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, чулуун бүтээгдэхүүн, барилгын дотор системийн болон гадна бохирын хуванцар хоолой болон холбох хэрэгсэлийн үйлдвэрлэлийн салбаруудад амжилттай ажиллаж, жилээс жилд өргөжсөөр байна.
Манай компанийн амжилтын гол түлхүүр нь өндөр мэдлэг чадвартай, эрч хүчтэй нийтэч хамт олон бүрдүүлж чадсанд оршдог ба компанийн зүгээс ажилчдынхаа амьдрах байр, унах унаа, ажиллах орчиныг сайжруулах, тэдгээрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд байнга анхаарч ирсэн.
Бидний гаргасан амжилт, хүрсэн түвшин нь манай ажилчдын хичээл зүтгэл, хэрэглэгч харилцагчдын маань итгэл гэдгийг энэхүү цахим хуудсаараа дамжуулан хэлэхэд таатай байна.
Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж буйгаа дахин илэрхийлж, сайн сайхныг хүсье.
Хүндэтгэсэн,
Клаймакс Интернэшнл ХХК-ийн
Ерөнхий Захирал О.Батнаран