Үйлдвэрлэл Монгол Нью Пластик ХХК
Монгол улсын Засгийн газрын 100 мянган айл хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын их бүтээн байгуулалтанд хэрэгцээтэй, хямд үнэтэй, нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгосон үйлдвэрлэлүүдийг эх орондоо байгуулж, хөгжүүлэх бодлогыг дэмжиж цэвэр ус, гадна, дотор бохирын шугам хоолой, холбох хэрэгсэл үйлдвэрлэх үйлдвэрийг барьж, ашиглалтанд оруулсан. Үйлдвэрийн хэвийн ажиллагаа хангагдаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл эх орныхоо хэрэгцээний 60-80 хувийг дангаараа хангаж чадна.
Одоогоор манай үйлдвэр барилгын дотор системийн 3 өөр диаметртэй 5 төрлийн урттай ПП (PP) хуванцар хоолой, 19 нэр төрлийн холбох хэрэгсэл үйлдвэрлэж байгаа ба цаашид бид барилгын гадна бохирын ПВС (PVC) хуванцар хоолой, холбох хэрэгсэл үйлдвэрлэхээр ажиллаж байна.
.
Барилгын дотор шугам хоолойн хуванцар хоолой, холбох хэрэгсэл

Барилгын гадна бохирын шугам хоолойн хуванцар хоолой, холбох хэрэгсэл
