Худалдаа Интеркатеринг ХХК

Интер Катеринг ХХК нь 2009 оноос эхлэн хүнсний гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба чанарын баталгаатай эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч түмэндээ болон харилцагч байгууллагууддаа найдвартай, харьцангуй хямд үнээр түргэн шуурхай нийлүүлэхийг зорилгоо болгон ажилладаг. 
 
Бид хүнсний бараанд чанарын өндөр стандарт мөрдөж ажилладаг Герман, Польш, Молдав зэрэг улс орнуудаас Mokate брэндийн цай кофе, кофены сүү, Kier брэндийн өргөст хэмх, даршилсан ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, Nefis брэндийн чихэр, печень зэргийг импортлон дотоодын 120 гаруй бөөний болон жижиглэнгийн дэлгүүр, захуудаар борлуулалт хийдэг импортлогч компаниудын нэг юм.